Нэн түрүүнд ХАБ 2018 бага хурлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК болон Монголын мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн Холбоо хамтран Нэн түрүүнд ХАБ ба хамтын оролцоо – 2018 форум гэсэн нэрийн доор зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Форумыг 2018 оны 3-р сарын 29, 30-ны өдрүүдэд Орхон аймагт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Уурхайчин соёлын ордонд зохион байгуулагдана.
Оюу толгой ХХК болон Монголын мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн Холбоо (МОШПА)-аас тус бүр 3 ажилтан форумыг зохион байгуулах ажлын хэсэгт томилогдон ажиллаж байна.